Шууд Chart

ХӨСҮТ-өөс таван хүн эдгэрч, хоёр хүнээс халдвар илэрлээ

2020-06-23 11:47:22

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.23/ ээлжит мэдээлэл хийлээ.

2020.06.22-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 426 шинжилгээ /PCR/ хийхэд 2 хүнд "Ковид-19" халдвар илэрчээ.

ҮҮНД:

- Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26, 31 настай /эрэгтэй, эмэгтэй/ 2 хүний давтан шинжилгээнд халдвар илэрсэн байна.

 БУСАД ШИНЖИЛГЭЭ:

- Ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүн /давтан,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 22 хүн /давтан/,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 21 хүн /давтан,
- Увс аймагт тусгаарлагдсан 6 хүн /давтан/,
- Тандалт судалгааны зорилгоор БЗД-ийн Өрхийн эүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 2 сорьц,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч,
- Дорноговь аймаг дахь ЗӨСҮТ-ийн явуулын лабораторид хийсэн /PCR/ ачаа тээврийн 175 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- Орон нутгийн 17 чиглэлд галт тэргээр зорчсон 5000 гаруй хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна.
- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан таван хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт болох Энх-Саран сувилал руу шилжиж байна. ҮҮНД:
- ОХУ-ын Батлан хамгаалахын их сургуулийн оюутнууд болох 19-24 насны залуус байгаа бөгөөд эмчилгээний хугацаа 40 хоног үргэлжилжээ.
- Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2274 хүн тусгаарлагдаж байна.
- Гэрийн тусгаарлалтанд 732 хүн байгаа аж.
- ХӨСҮТ-д 106 хүн эмчилгээ, ажиглалт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 215 байна. Үүнд:
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 158 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 57 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 51, хүндэвтэр оноштой зургаан хүн байгаа аж.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ХӨСҮТ-өөс таван хүн эдгэрч, хоёр хүнээс халдвар илэрлээ  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй