
“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолт энэ сарын 28-нд “White Rock Center”-т болно.
Уг нь тэд энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч улс төрийн тодорхойгүй шалтгаанаар түр цуцлагдаад байсан юм.
Ерөнхий зохион байгуулагч “Хүрээ энтертайнмент” ХХК-тай МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх гэнэ.
Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, Хаан банк ажиллаж байна.
“The Hu” хамтлаг нь Монголчуудын уламжлал урлаг болсон хөөмэй, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг хөгжмийг ашиглан тоглодог билээ.
Тэд тус тоглолтоосоо олсон орлогоо "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлах юм.
“The Hu” хамтлагийн тоглолт энэ сарын 28-нд болно | ||
Үзсэн: 1196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.