![](/uploads/202006/news/thumb/78e70b2e113d12a4bd124f5520993181_x3.jpg)
Эрүүл мэндийн яамны удирдлагын баг, ХӨСҮТ, ЗӨСҮТ хамтран КОВИД-19-ийн нөхцөл байдлын талаар 16 төрөлжсөн болон нарийн мэргэшлийн үндэсний төв, нэгдсэн эмнэлэг, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагатай цахим хурал хийлээ.
![](http://mohs.mn/uploads/userfiles/images/photo_2020-06-26_12-42-08.jpg)
Эрүүл мэндийн сайд Коронавируст халдварын цартахал дэлхий дахинд эрчимтэй нэмэгдэж байгаа, хөрш орнуудын өвчлөлийн байдал, манай улсад хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Мөн ойрын өдрүүдэд нийт нутгаар үргэлжилсэн бороо орох тул үеэр усны аюулаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.
![](http://mohs.mn/uploads/userfiles/images/photo_2020-06-26_12-42-00.jpg)
Түүнчлэн Булган, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн байгууллагын түргэн тусламжийн автомашин, парк шинэчлэл, алсын дуудлагын томилолтын асуудлыг шийдвэрлэлээ. Цахим хурлаар эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудал, хувь хүний хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ, мэс засалд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журмын төсөл боловсруулж байгаа талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Г.Баясгалан танилцууллаа. Энэ журам хэрэгжснээр иргэд орон нутагтаа зардал, чирэгдэл багатай тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэнэ.
Цахим хурал хийлээ | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.