![](/uploads/201404/news/thumb/1fdf66fa6e0d0d2ebf249013e116d7ce_x3.jpg)
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганаар гишүүдийн “давхар дээлний” асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлогдлоо.
Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиулын анхны хэлэлцүүлгийг хийх үеэр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс тав хоногийн завсарлага авлаа.
Ингэснээр Засгийн газрын гишүүд давхар УИХ-ын гишүүн байх эсэх асуудал анхны хэлэлцүүлгээсээ хойшлогдож байна. Уг асуудал ирэх долоо хоногийн пүрэв гарагийн ээлжит чуулганаар дахин хэлэлцэгдэх юм.
"Шударга ёс" эвслийн бүлэг “Давхар дээлний” асуудлыг хойшлууллаа | ||
Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.