Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан “Барселона”, “Атлетико Мадрид” клубийн тоглолт “Винсенте Калдерон” цэнгэлдэх хүрээлэнд болж, талбайн эзэд “Барселона”-г 1-0 харьцаатай хожсоноор нийлбэр дүн 2-1 боллоо.
Ингэснээр “Атлетико Мадрид” 40 жилийн дараа дахин хагас шигшээд шалгарч байна.
Харин “Байерн Мюнхен”-“Манчестэр Юнайтэд” клубийн хариу тоглолт “Байерн”-ы “Аллианз Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж, талбайн эзэд “МанЮ”-г 3-1 харьцаатай хожсоноор нийлбэр дүн 4-2 болж, Германы баг Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт үлдэж чадлаа.
Ингэснээр Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт “Челси”, “Байерн”, “Реал Мадрид”, “Атлетико Мадрид” гэсэн дөрвөн баг шалгарч үлдлээ.
Сугалаа маргааш болж, багуудын оноолт тодорхой болно.
Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт өрсөлдөх багууд тодров | ||
Үзсэн: 1270 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.