![](/uploads/201404/news/thumb/39385455ced10470cd1e2539c5ce1690_x3.jpg)
Яг одоо МАН-ын бүлгийн гишүүд дэмжигчид Чингисийн талбай болон Төрийн ордныг тойрч шүгэлтэй жагсаал хийж байна. МАН-ын зүгээс Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл буюу “Давхар дээл”-ийн хуультай холбогдуулан уг эсэргүүцлийн жагсаалыг хийж байгаа аж.
Харин Төрийн ордонд УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж байна. Өнөөдөр гишүүдийн “давхар дээлний” асуудлыг хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслийн бүлгийн саналаар тав хоног засварлаад байгаа юм.
Мөн Төрийн ордны харуул хамгаалалтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Сая хэсэг хугацаанд Төрийн ордноос гадагш гарах хөдөлгөөнийг хорилоо.
Төрийн ордон өндөржүүлсэн бэлэн байдалд байна | ||
Үзсэн: 1633 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.