Шууд Chart

Монгол, Хятадын хамтын ажиллагааны онлайн механизмын хурал болов

2020-07-04 11:31:53

"COVID-19" цар тахлын эсрэг тэмцэх, сэргийлэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны онлайн механизмын хоёрдугаар видео хурлыг монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газар, хятадын талаас ГХЯ-ны Азийн газар ахлан 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулав. Видео хуралд хоёр улсын зам тээвэр, гадаадын иргэн, харьяат, гааль, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төв байгууллага болон хоёр талд суугаа ДТГ-уудын төлөөлөл тус тус оролцов.

Цар тахлын аюул арилаагүй энэ цаг үед хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн солилцоо, бараа тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар хоёр тал зөвшилцөж, цар тахлын үед хэрэгжүүлэх “Ногоон гарц”-ын түр журмыг хэлэлцэн тохиров. Ингэснээр хоёр талын худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон бүтээн байгуулалтын төслүүдийн үйл ажиллагаанд оролцох инженер, техникийн ажилтан, мөн зайлшгүй зорчих шаардлагатай иргэдийг хил нэвтрүүлэх боломж нээгдэх юм.


Монгол, Хятадын хамтын ажиллагааны онлайн механизмын хурал болов  
Үзсэн: 1382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй