Шууд Chart

Цагийг эзэгнэсэн хөлбөмбөгийн сүлд дууллууд...

2014-04-10 16:28:32

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах үе үеийн тэмцээнүүд өөр өөрийн бэлэгдэл болсон дуунуудтай байсан. Тэдгээр дуунууд тухайн үедээ олны дунд хит болон тархаж, өнөө ч хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн ам дамжин дуулагдсаар байгаа билээ. Энэ удаа Бразилд болох ДАШТ нь ч энэ уламжлалаас гажсангүй. Алдарт реппер Питбуллын Женнифер Лопез, Бразилийн дуучин Клаудия Лейтте нарын хамтран  дуулсан “We Are One (Ole Ola)” дууг FIFA-гаас албан ёсоор  цацаж эхэллээ. Тэд энэхүү дуугаа зургаадугаар сарын 12-нд Сау-Паулу хотод дэлхийн аваргын нээлтийн ёслол болох Амозон цэнгэлдэх хүрээлэнд эгшиглүүлнэ. Одоогоор тус дууны видео клип хараахан нийтийн хүртээл болж амжаагүй байна.

Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч та бүхэнд энэ удаад үе үеийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуунуудтай холбоотой сонирхолтой баримтыг товчхон хүргэе.

Жич: Тухайн дууг сонсохыг хүсвэл дууны нэрэн дээр дарна уу...

Онууд

Улс

Албан ёсны дуулал

Ямар хэлээр

   

1962

Чили

"El Rock del Mundial"

Испани    

1966

Их Британи

"World Cup Willie (Where in this World are We Going)"

Англи

   

1970

Мексик

"Fútbol México 70"

Испани

   

1974

ХБНГУ

"Futbol"

Польш

   

1978

Аргентин

"Anthem" (Official Anthem)

     

1982

Испани

"Mundial '82"

Испани

   

1986

Мексик

"A Special Kind of Hero"

Англи

   

1990

Итали

"Un'estate italiana (To Be Number One)"

итали, англи

   

1994

АНУ

"Gloryland"

англи

   

1998

Франц

"La Cour des Grands (Do You Mind If I Play)" (Official Anthem)

франц, англи

   

"La Copa de la Vida (The Cup of Life)" (Official Song)

англи, испани

   

"Together Now"

англи, испани

   

2002

БНСУ
Япон

"Anthem" (Official Anthem)

     

"Boom" (Official Song)

англи

   

"Let's Get Together Now"

япон, солонгос

   

2006

ХБНГУ

"Zeit Dass Sich Was Dreht (Celebrate The Day)" (Official Anthem)

герман, бамбара, англи, франц

   

"The Time of Our Lives" (Official Song)

англи, испани

   

2010

ӨАБНУ

"Sign of a Victory" (Official Anthem)

англи

   

"Waka Waka" (Official Song)

"Waving Flag"

англи, испани

   

2014

Бразил

"We Are One (Ole Ola)" (Official Song)

англи, португали, испани

   

"Dar um Jeito (We Will Find A Way)" (Official Anthem)

англи, португал, испани

   

"Tatu Bom de Bola" (The Official Mascot Song)

португали

   

 

Нийтэлсэн: Web admin

Цагийг эзэгнэсэн хөлбөмбөгийн сүлд дууллууд...  
Үзсэн: 4353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй