Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2020-07-06 12:23:10

2020 оны 7 дугаар сарын 06-наас 7 дугаар сарын 13-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст бороо, бусад хугацаанд зарим газраар дуу цахилгаантай усархаг аадар бороо орно.

Хур тунадас: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо, 8-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11, 12-нд нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн зарим газраар, 9, 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 8-наас баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, Орхон, Сэлэнгийн бэлчирээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байх төлөвтэй.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй