![](/uploads/202007/news/thumb/6724ff64f9b8d9dc901635f5fd85f5ba_x3.jpg)
1. Эмнэлзүйн шинж тэмдэг эхэлснээс хойш 2-5 долоо хоногийн хугацаанд коронавирусний эсрэгбиеийг илүүтэй тодорхойлж болохыг Английн Бирмингемийн их сургуулийн судлаачид илрүүлжээ.
2. АНУ-д амны хаалт зүүх дадал нь коронавируст халдварын тархалттай хамааралтай эсэх талаар 6000 хүнийг хамруулан судлахад хүн амын 64% нь амны хаалт зүүж байгаа Нью-Йорк мужид тохиолдлын тоо бусад мужтай харьцуулахад хамгийн бага байна. Харин хүн амын 25% нь амны хаалт зүүдэг Тенниси, Алабама зэрэг мужид тохиолдлын тоо өндөр байгаа аж.
3. Бээжин хотын Шиньфади хүнсний захтай холбоотой 311 хүний 102 нь үхэр, хонины мах зардаг хэсгээс халдвар авсан нь тогтоогдсон байна. Иймээс албаныхан тус захын малын мах зарах хэсгийг халдварын өндөр эрсдэлтэй гэж үзэж энд үйлчлүүлсэн иргэдийг 28 хоногийн тусгаарлалтын дэглэм сахиулахаар болжээ. Мөн тус захад борлуулах далайн гаралтай бүтээгдэхүүнд коронавирусний шинжилгээ хийлгэх шаардлага тавьжээ.
4. БНХАУ-ын цэргийн шинжлэх ухааны академийн биотехнологийн хүрээлэн, Хонгконгийн “Хун Синай” компани хамтран коронавирусний эсрэг вакцин гарган авсан бөгөөд цэргүүдэд хэрэглэхээр болжээ.
5. Ковид-19-ийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн ¾-т сэтгэцийн хэвийн бус байдал илэрч байгаа аж. Дэмийрэх, хий юм харах, сэтгэн бодох чадвар муудах зэрэг шинж тэмдэг өвчтнүүдийн наснаас үл хамаарч илэрч байна. Тодруулбал, Франц улсад 1 сарын хугацаанд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн 58 өвчтний 75 хувьд хий юм харах, анхаарал сулрах, орон зайн баримжаа алдагдах, тэнцвэр алдагдах зэрэг шинж илэрчээ. Мөн 13 өвчтөнд хийсэн MRI шинжилгээгээр 11-т нь тархинд өөрчлөлт гарчээ.
6. АНУ-ын Калифорнийн их сургуулийн судалгаагаар хүний дархлааны хариу үйлдлээс коронавирус “бултах” чадвартайг илрүүлсэн байна.
"COVID-19" халдварын тандалт судалгааны тойм-28 | ||
Үзсэн: 1235 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.