Шууд Chart

Хүйн долоон хутагт шинээр бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй

2020-07-08 09:59:50

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морь уралдах хэсэг буюу Хүйн долоон худаг дахь бэлтгэл ажил ямар байгаа талаар албаны хүмүүсээс нь тодрууллаа.

Тэд “Монгол наадам цогцолборын зүгээс ерөнхий тохижилтын ажлыг хийж байна. Үүнд нийтийн бие засах газар долоо, замын тэмдэг тэмдэглэгээ, зам дагуух суваг шудууны ажил гэх мэт орно. Мөн морьдын шүдлэгээ хийх газар, салбар комиссын байрлах талбай, айрагдсан морьдын хашааны ажлуудыг хийж байна. Эдгээрийн будагны ажил хийгдэж байна. Цахилгааны шугам солих ажил ч хийгдээд дуусч байгаа. Энэ жил наадам үзэгчгүй зохион байгуулагдах тул шинээр бүтээн байгуулалтын ажил хийлгүй, хуучин зүйлсээ сэргээн засварлаж, тохижуулж байгаа. Мөн Монголд үйлдвэрлэсэн эко автобуснууд үзэгч, наадамчин зон олон хүрэлцэн ирэхгүй учир ашиглагдахгүй” гэв.

Нэмж хэлэхэд, Хүйн долоон худаг руу нэвтрэх гол замын төв хаалганд шалган нэвтрүүлэх хэсэг байрлах бөгөөд үүгээр зөвхөн уралдаанч хүүхдүүд, уяачид, баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд, хэвлэл мэдээлэлийнхэн л нэвтрэх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүйн долоон хутагт шинээр бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй   
Үзсэн: 1077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй