Шууд Chart

Махчин шувуугаар ан хийх уламжлалыг 13 хүртэлх насны хүүхдүүдэд өвлүүлнэ

2020-07-08 16:44:20

Шувуулахуй буюу махчин шувуугаар ан хийх уламжлал, өв соёлыг сурталчлан, хойч үедээ өвлүүлэх зорилготой Монголын шувуулахуйн холбооноос 13 хүртэлх насны 10 хүүхдийг “Ирээдүйн аварга” хөтөлбөрт хамруулахаар болжээ.

Багачуудыг шувуулахуйн сургалтад хамруулж, онол, дадлага хосолсон сургуулилалт хийлгэж, спортын тэмцээн хэлбэрээр дэлхий дахинд хурдацтай хөгжиж байгаа энэ төрлөөр дэлхийд амжилт гаргах эхлэлийг тавих нь тус хөтөлбөрийн гол зорилго аж.

Хөтөлбөрт бүртгүүлсэн хүүхэд бүрт шувуулахуйн иж бүрэн хэрэглэл олгох гэнэ. Сургалтад идэвхтэй оролцсон хүүхдүүдээс нэгийг нь сонгон, бүх зардлыг нь дааж, дэлхийн шувуулахуйн хамгийн том уралдаан болох Абу-Дабигийн болон Дубайн “Алтан цом”-д өрсөлдүүлэх юм байна.

“Ковид-19”-тэй холбоотойгоор энэ оны уралдааны тов хойшлох магадлалтай ч “Ирээдүйн аварга”-аа эртнээс дасгалжуулах нь үр дүнтэй гэж хөтөлбөрийнхөн үзэж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Махчин шувуугаар ан хийх уламжлалыг 13 хүртэлх насны хүүхдүүдэд өвлүүлнэ   
Үзсэн: 566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй