Шууд Chart

Хөлбөмбөгийн спортын “Алдарын танхим” бий боллоо

2020-07-08 17:27:48

Хөлбөмбөг хэмээх гайхалтай спортыг шимтэн үзэж, түүнээсээ эрч хүч болон кайфыг мэдэрдэг олон мянган үзэгч бий. Мөн энэ спортыг сонирхон хичээллэж улс, бүсийн тэмцээн уралдаанд оролцдог баг тамирчид Монгол Улсад олон байдаг.

Тэгвэл улс эх орныхоо галыг манах их үйлсэд хүчин зүтгэхийн сацуу хөл бөмбөгийн спортоор хичээллэж, улс бүсийн тэмцээнд байнга амжилттай оролцдог уурхайчин хөлбөмбөгчин залуус ховор бизээ.

Тэд “Уг спортоор хичээллэж амжилт гаргахын зэрэгцээ хөлбөмбөгийн спортыг хүүхэд залуучуудад сурталчлан таниулах улмаар ирээдүйн тамирчид бэлтгэхэд хувь нэмрээ оруулъя” хэмээн өөрсдөө санаачлан “Багануур” ХК-ийнхаа дэргэд хөл бөмбөгийн “Алдарын танхим” байгуулж, өнөөдөр нээлтээ хийв.

Монголдоо анхных нь болох энэхүү танхимын нээлтэд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Жаргалсайхан, Багануур дүүргийн “Хар алмаз” клубын эзэн Б.Эрдэнэбаяр, дасгалжуулагч спортын мастер Б.Зориг, “Transwest Komatsu” компанийн төлөөлөл, Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун тэргүүтэй захирлын зөвлөлийн гишүүд уригдан оролцлоо.

 

 















































Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөлбөмбөгийн спортын “Алдарын танхим” бий боллоо  
Үзсэн: 2420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй