Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ. Төрийн тугийг Төрийн ордноос жанжин Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлж Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав.
Төрийн бэлэг тэмдгийн тухай хуульд заасны дагуу Төрийн тугийг Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд цэнгүүлж, баяр наадмын өдөр баяр наадмын төв талбайд хүндэтгэн залдаг. Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы дэл, сүүлээр хийсэн юм.
Маргааш буюу 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хязаалан насны морьдын уралдаанаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэлнэ. Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолоос бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ | ||
Үзсэн: 1785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.