Шууд Chart

Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудийн ажиллах хуваарь

2020-07-10 15:24:48

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу 2020 оны 07 дугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана. Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Хүүхэд, Шүдний кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 07 дугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” НЭМГ-ын даргын А/86 тоот тушаал гарсан байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудийн ажиллах хуваарь  
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй