Шууд Chart

Нийслэлийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг, даалгавар өглөө

2020-07-10 16:20:30

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар нийслэлийн болон аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, холбогдох эмч, мэргэжилтнүүдэд цахим хурал хийж, баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай, тасралтгүй хангаж ажиллах, эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал, бэлэн байдлыг хангаж ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.


 


Иймд баярын үеэр гарах яаралтай тусламж, үйлчилгээ, бэлэн байдал, хүлээгдэл, өвчтөн шилжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах талаар үүрэг, даалгавар өглөө.


Үүнд:

  • Эмчилгээ, үйлчилгээний стандарт, дүрэм журмыг сайтар мөрдөж ажиллах,
  • Коронавируст халдварын үеийн ө
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлж, зөв зарцуулах,
  • Гэрийн туслаарлалтад байгаа иргэнд тавих хяналтыг өндөржүүлэх, цагдаагийн байгууллагатайгаа хамтарч ажиллах,
  • Болзошгүй аюул, осол, гэмтэл, хордлогын үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах,
  • Алсын болон ойрын түргэн тусламжийн дуудлаганд явах унааг бэлэн байлгах, шатахууныгхангалттай хэмжээгээр нөөцлөх,
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл болон эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх асуудлыг шуурхай зохион байгуулах,
  • үй гамшиг, осол, хордлого, онцгой байдлын үед ажиллах, ор дэлгэх тооцоо, төлөвлөгөөг тодотгох, эмнэлгийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг нэгжийн ор, хүний нөөц, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах,
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтны анхаарал сулрах, хариуцлага алдах, ажлын байрыг орхиж явах, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх зэрэг зөрчөл гаргахгүй байх, байнгын хяналт тавьж ажиллах.
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Нийслэлийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг, даалгавар өглөө  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй