![](/uploads/202007/news/thumb/fbd3929c91ee27c8f18a3e231b0eb3b0_x3.jpg)
Эрүүл мэндийн сайдын А/36 тушаалын дагуу ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллах бөгөөд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-16 цагийн хооронд ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр хариуцлагатай жижүүр ажиллуулж, 11-323002 утас эрүүл мэндийн байгууллагуудтай холбоотой гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэнэ. Мөн коронавируст халдвар (Ковид-19)-ын талаарх зөвлөгөө мэдээллийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 119 дугаар утаснаас авах боломжтой.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын шуурхай штабын 11-324207, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.
Баяр наадмын үеэр бороо хур элбэг, зарим нутгаар 25 хэмээс дээш халах тул үер усны аюул, наршилт, хоолны хордлогот халдвараас сэргийлэхийг анхааруулж байна.
Эрүүл мэндийн байгууллагууд тусламж үйлчилгээний бэлэн байдалыг хангаж ажиллаж байна | ||
Үзсэн: 741 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.