
Долоодугаар сарын 12-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Хэрлэн болон Хангай нурууны арын Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-55 см нэмэгдэж, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Хэрлэн, Түргэн болон Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна.
Долоодугаар сарын 13-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 45 см нэмэгдэж, үерийн түвшинг 40 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 35 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см нэмэгдэж, үерийн түвшинг 10 см тус тус давна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс
2020-07-12
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.