
Завхан аймаг хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжих зорилтын хүрээнд үйлдвэрлэгч бүлгүүдийг байгуулж, сургалтад хамруулсны дараа тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ удаа 22 бүлэгт 102 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна дэлхийн зах зээлээс хөрөнгө босгож, ард иргэдээ ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Тухайлбал, Европын холбоо, Дэлхийн зөн байгууллагын “Эдийн засгийн тусгай төсөл”-ийг 2018 оноос орон нутагтаа татаж чадсан байна. Өнөөдрийн байдлаар арьс шир, нэхий, сүү цагаан идээ боловсруулах, газар тариалан зэрэг 59 бүлэг байгуулж, 55 бүлгийг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангажээ.
Үйлдвэрлэгч бүлгүүдээ тоног төхөөрөмжөөр хангахаас гадна бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд борлуулах зөвлөх үйлчилгээний дэмжлэгийг үзүүлж байгаа юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 100 гаруй жижиг үйлдвэр байгуулагдаж, Завхан аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн дөрөв дахин, боловсруулах салбарын үйлдвэрлэл гурав дахин өсчээ.
Завхан аймгийн үйлдвэрлэгч 55 бүлгийг тоног төхөөрөмжөөр хангалаа | ||
Үзсэн: 1125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.