Шууд Chart

Өсвөрийн олимпын наадам дөрвөн жилээр хойшлогджээ

2020-07-17 14:08:46

Сенегал Улсын Дакар хотод 2022 онд зохион байгуулах байсан өсвөр үеийнхний IV олимпын наадам дөрвөн жилээр хойшлогджээ.

Өнгөрсөн лхагва гарагт хуралдсан ОУОХ-ны удирдах зөвлөлийн хурлаар Сенегал Улсын ерөнхийлөгч Maкки Саллын олимпын наадмыг 2026 он хүртэл хойшлуулах хүсэлтийг ОУОХ хүлээн авчээ.

Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг өсвөр үеийнхний зуны олимпын наадмыг анх 2010 онд Сингапур, 2014 онд Наньжин, 2018 онд Буэнос-Айрес, өвлийн олимпыг анх 2012 онд Инсбрук, 2016 онд Лиллехаммер, 2020 онд Лозанн хотод явуулж байжээ.

Энэхүү олимпын наадамд 18 нас хүртэлх насны өсвөрийн залуу тамирчид оролцдог журамтай.

Сингапурын олимпоос Монголын тамирчин Б.Батцэцэг чөлөөт бөх, Г.Эрдэнэболд гимнастикийн төрлөөр алтан медаль хүртэж анхдугаар олимпын аваргаар тодорч байсан бол 2016 оны цагаан олимпоор Б.Сумъяа тэшүүрийн холимог багийн төрөлд, 2018 оны зуны олимпод Э.Энхмаа 10 метрийн хийн урт бууны холимог багийн төрөлд Унгар Улсын тамирчинтай хамтран олимпын аварга болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өсвөрийн олимпын наадам дөрвөн жилээр хойшлогджээ   
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй