
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна.
2020 оны 07 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.
2020 оны 7 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 20, 21-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан | ||
Үзсэн: 989 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.