Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2020-07-20 11:46:39

2020 оны 7 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 27-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхээр нутгийн баруун хагаст дуу цахилгаантай аадар бороо орж, төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар хална. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүснэ.

Хур тунадас: 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 23-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 21-23-нд төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар, 24-нд зүүн болон говийн аймгуудын нутгаар хална. Бусад хугацаанд бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байх төлөвтэй. 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 5955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй