Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан

2020-07-20 14:59:21

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар хална.

2020 оны 07 дугаар сарын 20-ны 20 цагаа­с 07 дугаар сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зарим газар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур  ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 хэм, Их Нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 15-20 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун хэсгээр 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутийн зүүн хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар 27-32 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 22-ноос 7 дугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 25-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим бороо газраар  орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС


Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй