Шууд Chart

Уран зургийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

2020-07-21 14:30:33

Монгол арт галерей Монголын Дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж, зураач, уран бүтээлчдийн бүтээлийг олон улсад сурталчлах, дэмжих зорилгоор байгуулагдаад нэг жил болж байна.

Дэлхий нийтэд цар тахлын хүнд үе тохиож байгаа хэдий ч урлагаар дамжуулан эерэг сэтгэлгээг түгээхээр нэг жилийн ойгоо угтан Монголын үе үеийн зураач, уран бүтээлчдийн шилдэг бүтээлийн “MONGOL ART MARKET-2020” үзэсгэлэн худалдааг дөрвөн танхимдаа дэлгээд байна.

Үзэсгэлэн худалдаа нь цуглуулагчид, сонирхогчид, олон нийтэд урлагийн давтагдашгүй бүтээлийг хүргэх, зураач, уран бүтээлчдээ дэмжих зорилгоор уран зураг, уран баримал, зураасан зураг, арьсан зураг, орчин үеийн абстракт зургаас бүрдсэн 100 гаруй мэргэжлийн бүтээлийг хамгийн хямд үнээр хүргэх, зураачидтай холбоо тогтоон хамтран ажиллах боломжуудыг манай галерей олгож байна.

Урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа нь Олон улсад өргөн хүрээнд зохион байгуулдаг үйл ажиллагаа бөгөөд Монгол Арт галерейд улирал тутам тогтмол зохион байгуулна.

Үзэсгэлэн худалдаа ирэх наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уран зургийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна   
Үзсэн: 1558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй