Шууд Chart

Гавьяат дасгалжуулагч Ж.Лхагва, спортын мастер Д.Сэржмядаг нар Ази тивийн дэд аваргууд болжээ

2020-07-22 09:12:59

Азийн шатрын холбооноос энэ сарын 14-21-ний өдрүүдэд www.chess.com цахим сайтад зохион байгуулж буй ахмадын Ази тивийн аварга шалгаруулах онлайн тэмцээний 65-аас дээш насны эрэгтэй ангилалд Монгол Улсын зургаан удаагийн аварга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва хоёрдугаар байрт, эмэгтэй ангилалд ахмадын багийн хошой дэлхийн аварга, спортын мастер Д.Сэржмядаг мөн хоёрдугаар байрт шалгарч, Олон улсын шатрын өдрөөр ахмадын Ази тивийн дэд аваргууд боллоо.

Тэмцээний финалын шатанд Ази тивийн долоон бүс тус бүрээс эхний гурван байрт шалгарч финалын шатны тэмцээнд оролцох эрхээ авсан бүсийн аваргууд болох 19 ахмад шатарчин өрсөлдсөн бөгөөд тэмцээний туршид Казахстан Улсын тамирчин Примбетов Мараттай хамт тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэж байсан дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва сүүлийн өрөгт хожигдол хүлээж 0.5 онооны зөрүүтэй хоёдугаар байр эзэлсэн байна.

Мөн спортын мастер Д.Сэржмядаг тэмцээний хоёрдугаар хагаст дан тэмцээнийг тэргүүлэгчидтэй таарч тоглон сүүлийн хоёр өрөгт Казахстан улсын хүчтэй тамирчид болох олон улсын мастер Нукин Тулегэн, тус тэмцээний аварга Примбетов Марат нартай таарч тоглон хоёр дараалан тэнцсэн үзүүлэлтээр мөн эмэгтэй ангилалд хоёрдугаар байрт эрэмбэлэгдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат дасгалжуулагч Ж.Лхагва, спортын мастер Д.Сэржмядаг нар Ази тивийн дэд аваргууд болжээ   
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй