Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 20 хэм дулаан

2020-07-22 14:54:30

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо нутгийн баруун хагаст дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг, нутгийн зүүн хагаст 32 хэмыг давж аагим халуун болохыг анхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 22-ны 20 цагаа­с 07 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвгөлийн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 хэм, говийн бүс нутаг болон Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 25-нд говийн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС


Улаанбаатарт шөнөдөө 20 хэм дулаан  
Үзсэн: 1053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй