
Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Цагдаа”-гийн маршийн хөгжим бүтээх уралдааныг зохион байгуулсан билээ.
Тус уралдаанд 16 маршийн хөгжим ирсэний нэг нь Цагдаагийн "Сүлд" чуулгын Үлээвэр найрал хөгжмийн удирдаачаар ажиллаж байсан хөгжмийн зохиолч, соёлын тэргүүний ажилтан Д.Сэлэнгийн "Сүлд" нэртэй маршийн бүтээл байлаа.
Тэрбээр тус чуулгад ажиллаж байх хугацаандаа энэхүү маршийн хөгжмийг бичиж эхлээд дуусгаж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч түүний хүү С.Анхбаяр гүйцээн уралдаанд оролцож улмаар Цагдаагийн "Сүлд" чуулга өөрийн нэрэмжит марш болгохоор шийдвэрлэсэн юм.
Ийнхүү өнөөдөр түүний гэр бүлийг урьж чуулгын тайзнаа "Сүлд" маршийг эгшиглүүлэн бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлж талархал, маршийн партитур, цомгийг гардуулав.






"Сүлд" чуулга "Сүлд" марштай боллоо | ||
Үзсэн: 1661 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.