
Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн хүчтэй өрсөлдөгч, Монгол Улсын гавьяат тамирчин King tug хочит Н.Төгсцогт ирэх есдүгээр сард дахин тулалдана.
Тэрбээр дэлхийн аварга цол, бүсийн төлөөх энэ удаагийн тулаанаа ирэх есдүгээр сарын 19-нд АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотноо Мексикийн тамирчин Эдуардо Рамирестай хийх аж.
Манай улсын тамирчны хувьд нийт 12 тулаан хийснээс нэгэнд нь л ялагдал хүлээсэн билээ.
Харин Эдуардо Рамирес мэргэжлийн боксын рингэнд 2010 онд анх гарснаас хойш өдгөөг хүртэл 28 тулаан хийхдээ 23 ялж, хоёр ялагдаж, гурван удаа тэнцэж байжээ.
WBC холбооны чансаагаар 57,2 кг -ийн жинд Н.Төгсцогт гурав, Эдуардо Рамирес зургадугаар байрт бичигдэж байна.
Тэд 12 раунд тулалдах бөгөөд хэн ялсан нь дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрхтэй болох юм.
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх есдүгээр сард дахин тулалдана | ||
Үзсэн: 789 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.