
Уран гулгалтын залуучуудын дэлхийн аварга Екатерина Александровская амиа хорлосон байдалтай олджээ.
Тодруулбал, Москва хотод байрлах байрных нь гаднаас цогцос нь олдсон гэнэ.
Тэрээр тус байрныхаа зургаадугаар давхарт амьдардаг байсан агаад цонхоороо үсэрсэн байх магадлалтай хэмээн шинжээчид үзжээ.
Эх сурвалжийн мэдээллэснээр тэрээр “Хүнд өвчтэй болсноо мэдээд ийм алхам хийсэн байх” хэмээн ярьсан байна.
Түүний амжилтыг дурдвал 2017 оны уран гулгалтын залуучуудын ДАШТ-ий хосын төрөлд түрүүлснээс гадна мөн онд залуучуудын дэлхийн Гран При тэмцээнээс алтан медаль хүртэж байв.
Залуучуудын дэлхийн аварга Екатерина Александровская амиа хорлосон байдалтай олджээ | ||
Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.