![](/uploads/202007/news/thumb/e1a78df691db8ab5ac4a947cdb808302_x3.jpg)
Ковид-19-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-31
1. Австралийн Сидней хотын судлаачид 18-аас дээш насны 4362 хүнд коронавирусний эсрэг вакцин хийлгэх эсэх дээр судалгаа хийхэд 85,8% нь вакцин хийлгэнэ гэжээ. Боловсрол багатай хүмүүс вакцин хийлгэх сонирхолгүй байгааг тогтоожээ.
2. АНУ-ын Тенниси мужийн 249 эрүүл мэндийн ажилтанд хийсэн судалгаагаар 8%-д нь коронавирусний эсрэг бие тодорхойлогджээ. Эдгээр ажилчдын талаас илүү хувьд коронавирусний ямар нэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй бөгөөд судлаачид эрүүл мэндийн ажилчдыг тогтмол илрүүлэг шинжилгээнд хамруулах нь эмнэлгийн дотоод халдвар тархахаас сэргийлэх чухал ач холбогдолтой гэжээ.
3. Канадын эрдэмтэд коронавируст халдвартай хөхүүл эхийн сүүг 62,5 хэмд 30 минут пастеризац хийсний дараа шинжлэхэд сүүн дэх коронавирус идэвхгүй болжээ. Иймд судлаачид халдвартай эхийн сүүг пастеризаци хийж хүүхдэд өгөх нь эхийн сүүгээр халдвар дамжихаас сэргийлнэ гэж зөвлөжээ.
4. Коронавируст халдвартай хүмүүст автомат хариулагч /чатпот/ ашиглан зөвлөгөө, мэдээлэл өгөх нь эрүүл мэндийн ажилтны ажлын ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой гэдгийг Индианагийн их сургуулийн судлаачид тэмдэглэжээ.
5. Тамхи татах, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, архи хэтрүүлэн хэрэглэх нь Ковид-19-өөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйлс гэж судлаачид үзжээ.
Халдвартай эхийн сүүг пастеризаци хийж хүүхдэд өгөх нь эхийн сүүгээр халдвар дамжихаас сэргийлнэ | ||
Үзсэн: 1245 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.