![](/uploads/202007/news/thumb/237f28a0576a2d1cf2381045d0f61646_x3.jpg)
Коронавирус халдварт бүх хүн өртөх эрсдэлтэй. Хэн нэгэн таны аюулгүй байдлыг хангана гэж найдахын оронд өөрийгөө болон бусдыг хамгаалахад хувь нэмрээ оруулах ёстой.
Үүний тулд та дараах асуултыг өөрөөсөө асуугаарай.
1. Халдварт өртөх эрсдэлээ хэрхэн бууруулах талаар та мэдэх үү?
2. Амны хаалт байнга зүүдэг үү?
3. Бусад хүмүүсээс дор хаяж 1 метрийн зайнаас харьцаж байна уу?
4. Гараа тогтмол угааж, халдваргүйжүүлж байна уу?
5. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлж байна уу?
6. Коронавируст халдварын талаарх албан ёсны мэдээллийг хаанаас авахыг та мэдэх үү?
Та дээрх асуултын хариултаар өөрийгөө коронавирусээс хэрхэн сэргийлж байгаагаа сориорой
Коронавирусний халдварт өртөх эсэх нь таны мэдлэг, хандлага, дадлаас шалтгаална | ||
Үзсэн: 440 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.