Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан

2020-07-26 15:35:59

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 7-р сарын 26-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17 цагт: 21 хэм, 20 цагт: 19 хэм дулаан байна.


2020 оны 07 дугаар сарын 26-ны 20 цагаа­с 07 дугаар сарын 27-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2020 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 01-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан   
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй