
Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв, Н.Баярсайхан, ОУХМ Д.Төрбат, Н.Алтанхуяг, спортын мастер Л.Дуурсах доктор нар залуу насандаа хөлс хүчээ их спортод зориулж явсан багын найз Д.Нямхүүд амжилт хүсч хүндэтгэл үзүүлжээ.
Д.Нямхүү эмчийн хувьд залуудаа боксын спортоор хичээллэж байсан бөгөөд спортын мастер цолтой билээ.
Дэлхий дахинаа үүсээд буй коронавирусний эсрэг эх орондоо үр бүтээлтэй ажиллаж буйг нь ихэд үнэлж, тийнхүү уулзалдсан байна.
Д.Нямхүү эмч нэгэн үе өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д оролцдог байсан түүхтэй.
Харин өдгөө Монгол Улсынхаа эрүүл мэндийн “ринг”-энд “тулалдаж” явна.
Д.Нямхүү эмчийн боксчин найзууд хүндэтгэл үзүүлжээ | ||
Үзсэн: 891 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.