Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2020-07-27 11:30:52

2020 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 3-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхээр баруун аймгуудын нутгаар, хугацааны сүүлчээр төв, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Хугацааны дунд үеэр төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар хална.

Хур тунадас: 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 1, 2-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 28-31-нд баруун аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүн, бусад нутгаар дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байх төлөвтэй. 1, 2-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 6547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй