Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан

2020-07-27 14:22:34

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 27-ны 20 цагаа­с 07 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, өдөртөө баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуурын хотгор, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо орно. Салхи 31, 1-нд зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС


Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй