
Дэлхий нийтэд цар тахал дэгдээд буй энэ үед урлагаар дамжуулан эерэг сэтгэлгээг түгээх зорилгоор Монголын үе үеийн зураач, уран бүтээлчдийн шилдэг бүтээлийн “Mongol art market-2020” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна.
Тус үзэсгэлэн худалдаа нь цуглуулагчид, сонирхогчид, олон нийтэд урлагийн давтагдашгүй бүтээлийг хүргэх, зураач, уран бүтээлчдээ дэмжих зорилгоор уран зураг, уран баримал, зураасан зураг, арьсан зураг, орчин үеийн абстракт зургаас бүрдсэн 100 гаруй мэргэжлийн бүтээлийг хамгийн хямд үнээр хүргэх, зураачидтай холбоо тогтоон хамтран ажиллах боломжуудыг манай галерей олгож байна.
Урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа нь Олон улсад өргөн хүрээнд зохион байгуулагддаг бөгөөд “Монгол Арт галерей”-д улирал тутам тогтмол болдог билээ.
Үзэсгэлэн худалдаа ирэх наймдугаар сарын 15 хүртэл -ний өдрүүдэд үргэлжилнэ.
Уран зургийн үзэсгэлэн худалдаа ирэх наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ | ||
Үзсэн: 1368 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.