
Холливудын жүжигчин Ричард Гир АНУ-ын Нью-Иорк хотод орон гэргүй хүний дүрд хувирч нэг өдрийг өнгөрүүлжээ.
Тэрбээр энэ тухайгаа дараа нь "Гэр оронгүй хүн ямар байдгийг би сэтгэл зүрхээрээ мэдэрлээ. Хажуугаар зөрсөн бүх хүн намайг нүднийхээ үзүүрээр их л сэжиглэж, жигшсэн янзтай харж байлаа. Харин ганцхан эмэгтэй л надад сайхан сэтгэлээр гар сунгаж, хоол өгсөн. Энэ явдал миний амьдралд мартагдашгүй сургамжтай үйл явдал боллоо. Бид хичнээн азтай гэдгээ ихэнхдээ мартах юм. Өөрт байгаа бүхнээ бүү үл ойшоогоорой. Ядарсан нэгэндээ чадлынхаа хэрээр туслаарай. Ийм ч учраас би ядуу гуйлгачны амьдралаар амьдарсан нэг өдрийнхөө төгсгөлд замд таарсан орон гэргүй хүн болгонд 100 ам.доллар, хоолтой өгхөд тэд баярласандаа нулимс дуслуулж байсан. Та орчлон ертөнцөд ямар л өөрчлөлт авч ирмээр байна тэрхүү өөрчлөлтдөө хувь нэмрээ оруулаарай. Чи тэр хүнээс арай л боломжтой бол зүгээр л тусла. Энэ нь бурханд тусалсантай адил” гэж бичжээ.
Холливудын жүжигчин Ричард Гир орон гэргүй хүний дүрд хувирчээ | ||
Үзсэн: 1715 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.