
Долоодугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Ерөө, Шивэрт зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хурх Барх, Хангай нурууны арын Чулуут болон Сэлэнгэ мөрний дунд хэсэг, Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Ховд, Хариг, Түргэн, Хархираа мөн Хэрлэн, Балж зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см даван үерлэж байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 29-ний өдөр Ерөө-Дулаанхан, Онон-Дадал, Балж-Дадал харуул орчимд усны түвшин 10-40 см нэмэгдэх төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд баруун болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын усархаг аадар бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс
2020-07-28
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 709 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.