![](/uploads/201404/news/thumb/92ce0862d88f438cb89e511872ec88f6_x3.jpg)
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентийн дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн-ы Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнгөрсөн бямба гарагт эхэлсэн.
Манай улсад айлчилсан даруйдаа өнгөрсөн бямба, ням гарагт хөдөө орон нутагт тусгай хөтөлбөрөөр ажилласан юм.
Харин өнөөдөр Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентийн дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн болон албаны бусад хүмүүсийг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авч уулзаж байна.
Тодруулбал, дөнгөж сая ноён Тура У Швэ Манн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.
Айлчлалын хүрээнд тэрээр өнөөдөр УИХ-дарга З.Энбхолдтой уулзсаны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нартай уулзах юм.
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентийн дарга Тура У Швэ Манн маргааш өглөө буцна.
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчид айлчилж байна | ||
Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.