
Дэлхий дахинаа тархаад буй “COVID-19” цар тахлын улмаас орон нутгийн соёл урлагийн салбарынхан хамтран уран бүтээлээ цахим хэлбэрээр хүргэжээ.
Тодруулбал, Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр, Төв аймгийн "Монгол туургатан" театр, Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хамтарсан байна.
Тэдний тоглолт "Монгол туургатан" театрын тайзнаас Төв аймгийн төв телевизээр болон гурван театрын цахим сувгаар шууд дамжуулагдан үзэгчдэд хүрчээ.
Цахим тоглолтонд гурван театрын залуу уран бүтээлчээс гадна тухайн театруудаас төрөн гарсан гавьяатууд ч урилгаар оролцжээ.
Цахим тоглолт боллоо | ||
Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.