Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2020-07-30 12:20:14

Долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг, Орхон голын дунд хэсгээр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Барх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс зэрэг голуудын  усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Ховд, Хархираа мөн Хэрлэн, Онон зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж, Балж гол үерийн аюултай түвшинг 30 см орчим даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу долоодугаар сарын 31-ны өдөр Хэрлэн,Онон голын  усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна.  Ойрын өдрүүдэд  нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр усархаг бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2020-07-30


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй