Шууд Chart

“Дүнжингарав-2014” амжилттай болж өндөрлөлөө

2014-04-14 11:04:20

Засгийн газрын шийд­вэрээр Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион бай­гуулдаг төвийн бүсийн "Дүнжингарав" уралдаан өчигдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болж өндөрлөлөө.  

Уг уралдаан нь жил бүрийн хаврын эхэн сард болдог уламжлалтай байсан ч энэ жил малын шүлхий өвчний улмаас хойшлоод байсан. "Дүнжингарав-2014" уралдаанд эрлийз дээд нас, азарга, их нас, соёо­лон гэсэн дөрвөн насны морьд тоосоо өргөжээ.

Эр­лийз дээд насанд:
1.Завхан айм­гийн Эрдэнэхайрхан сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Нам­жилцэрэнгийн Даш-Өлзийгийн хонгор үрээ
2.Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Цогтын Бат­сайханы өсгийт ца­гаан хонгор
 3.Завхан айм­гийн Дөрвөлжин сумын харьяат, Мон­гол Улсын алдарт уяач Дайдийхүүгийн Баяраа­гийн хүрэн
4.Төв аймгийн Баян сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Миеэгомбын Энхболдын өсгийт цагаан хүрэн
5.Увс аймгийн Улаангом сумын уяач Лувсаннямын Гансүхийн сартай хээр
 
Хурдан азарганы уралдаанд:
1.Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Навааны Энхболдын хүрэн азарга
2.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат Х.Баатархүүгийн бүлтэн хар азарга
3.Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Мөнгөнхуягийн цавьдар
4.Завхан аймгийн То­сон­цэнгэл сумын уяач Т.Гал­бадрахын хүрэн
5.Төв аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн алдарт уяач Ч.Пүрэвийн халтар
 
Их насны уралдаанд:
1.Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уяач Төгөлдөрийн буурал морь
2.Төв аймгийн Архуст сумын уяач Ч.Махбалын халтар
3.Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул н.Алтанхуягийн халтар
4.Дундговь аймгийн Хулд сумын уяач С.Мөнхбатын зээрд
5.Дундговь аймгийн Луус сумын уяач С.Шинэбаатарын хээр
 
Соёолон насны уралдаанд:
1.Дундговь аймгийн Хулд сумын уяач Дэмчигцоодолын Эрболдын тэргүүн хонгор
2.Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Монгол Улсын  Манлай уяач Дамбын Хишигжаргалын бор
3.Улаанбаатар хотын  уяач Атарсайханы шарга
4.Ховд аймгийн Мөст сумын харьяат МУ-ын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн саарал
5.Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хээр тус тус хурдалсан юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Дүнжингарав-2014” амжилттай болж өндөрлөлөө   
Үзсэн: 2138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй