Шууд Chart

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо хуралдлаа

2020-07-31 11:38:53

Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороо өнөөдөр хуралдаж 18 асуудлыг авч хэлэлцлээ. Өнөөдрийн хурлаар эмнэлгүүдэд “Эерэг хандлага-Эмнэлгийн тусламж, үйлчилгээ”  аянг зохион байгуулах ажлын удирдамж, журмын төсөл, Эрүүл мэндийн ажилтан нарт ёс зүйн сургалтыг танхимаар болон цахимаар зохион байгуулах, Сувилагчийн ёс зүйн кодекс боловсруулах талаар хэлэлцлээ.


Мөн хурлаар 4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Иргэд, төрийн байгууллагаас ирсэн 5 өргөдөл, гомдлыг авч хэлэлцэж, шийдвэрлэлээ.



Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо хуралдлаа  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй