
Холимог тулаанч, "Ангууч" буюу Б.Баттөр төрсөн өдрийн баяраараа хандивын үдэшлэг зохион байгуулж, есөн дүү, найман сартай охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгчээ.
Тус арга хэмжээ энэ сарын 29-нд “Скай Резорт”-д болсон бөгөөд "Almighty" сайн үйлсийн аянд зохион байгуулагчид, хөтлөгч, DJ нар бүгд үнэ төлбөргүй оролцон өөрсдийн хувь нэмрээ оруулсан байна.
Тэрбээр "Би төрсөн өдрөөрөө зүгээр нэг наргиж, цэнгэхийн оронд нэг ч гэсэн хүнд тус болж, сайн үйлсийн аяныг өрнүүлж, дэлгэрүүлэх гэсэн юм" гэв.
Холимог тулаанч Б.Баттөр Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгчээ | ||
Үзсэн: 1030 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.