![](/uploads/201404/news/thumb/a6e9efae641613737e0fb855d7e3c97e_x3.jpg)
УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөнгөж сая Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах санал өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрээр:
"Миний Х.Тэмүүжин сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсантай холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дуулиан тарьж байна.
Би энэ тогтоолын төслийг жилийн өмнө өргөн барина гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл, одоогоос жил гаруйн өмнө Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн байрыг зориулалтыг нь өөрчилж Хууль зүйн яамны оффис болгоно гэсэн асуудал тавьсан. Энэ асуудлаас болж би Хууль зүйн сайдын бодлого чиглэл буруу явж байна гэж дүгнэсэн. Энэ нь хууль зөрчсөн шийдвэр байна гэдгийг би Үндсэн хуулийн цэц болон Засгийн газарт удаа дараа мэдэгдсэн.
Энэ асуудлыг яагаад эрт тавиагүй вэ гэхээр надад хувийн эрүүл мэндийн шалтгаан байсан. Тодруулбал, би яаралтай гадагшаа эмчилгээнд явах болсон учраас хойшлуулсан. Харин одоо хаврын чуулган эхлэж байгаатай зэрэгцээд энэ асуудлыг өргөн барьж байна. Би ямар нэгэн түлхээс шахалтаар явж байгаа биш. Мөн бусдын хэлж байгаа шиг цагаан захтан, төрийн өмч идсэн хүн биш.
Өнөөдөр үдээс хойш хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Х.Тэмүүжин сайдын талаарх хуулийн заалттай баримтуудыг дэлгэнэ. Би иргэн Х.Тэмүүжингээс биш, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс биш Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс хариуцлага нэхэж байгаа юм. Түүнчлэн надад Хууль зүйн сайд болох ямар ч сонирхол байхгүй" гэж хэлсэн юм.
О.Баасанхүү: Надад Хууль зүйн сайд болох сонирхол байхгүй | ||
Үзсэн: 966 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.