
Дэлхийн хамгийн өндөр анаашаар Австралийн амьтны хүрээлэнд амьдардаг эр анааш тодорч, Гиннесийн номонд бүртгэгджээ.
“Forest” нэртэй, 12 настай уг анаашийг Австралийн Күинслэнд мужийн амьтны хүрээлэнгийн удирдлагууд хоёр настайд нь Шинэ Зеландын Оклэндын амьтны хүрээлэнгээс шилжүүлэн авч ирсэн аж.
Тус анаашны өндөр нь 5.7 метр бол нас бие гүйцсэн анаашны дундаж өндөр 4.5-5.5 метр байдаг гэнэ.
Сонирхуулахад, анааш 25 орчим жил насладаг ба дөрвөн нас хүрээд нас бие гүйцдэг байна.
Дэлхийн хамгийн өндөр анаашийг Гиннесийн номонд бүртгэжээ | ||
Үзсэн: 599 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.