Шууд Chart

Манзушир чиглэлийн долоон км авто замын ажил эхэлжээ

2020-08-04 10:38:24

 

Төв аймгийн Манзушир хийдийг соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжиж байгаа талаар албаныхан хэлж байна. Уг төслийн хүрээнд Зуунмод-Манзушир чиглэлийн долоон км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлжээ.

Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Төв гэрэл” ХХК ажиллаж нэг жилийн хугацаанд ашигллатанд бүрэн хүлээлгэж өгөх юм байна.

Зуунмод-Манзушир чиглэлийн долоон км авто зам нь долоон см зузаан хатуу хучилттай үүнээс эхний 2.35 км нь 30 см цементээр бэхжүүлсэн суурьтай юм. Мөн гэрэлтүүлэг болон 4.9 км явган хүний замтай хийгдэж байгаагаараа онцлогтой.

Сүүлийн гурван жилд Төв аймгийн хэмжээд 310 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Үүнээс авто замын ажилд 86.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнөж 101 км хатуу хучилттай замыг шинээр барьжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манзушир чиглэлийн долоон км авто замын ажил эхэлжээ   
Үзсэн: 1653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй