
МЗЭ-ийн болон найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Битогтохын Цогнэмэх “Сарны гэрэл” нэртэй номоо өчигдөр тосон авчээ.
Тэрбээр энэ тухайгаа “Шинийн 15-ны бэлэгт өдөр хүүрнэл зохиолын ном маань хэвлэлтээс гарлаа. Энэ миний 12 дахь ном бөгөөд өгүүллэг, чөлөөт өгүүллэг, сэтгэмж дүрслэл, баримтат өгүүллэг, ёр бэлгэ, ойллого, чөдөрлөгө, эссээ, цалигчлал, өртөө үг, зөн сэрэхүйн "Хорин бугатын будан" тууж тэргүүтнээс бүрдэж буй юм. Ирэх онд тохиох Ардын хувьсгалын 100 жилийн ойдоо зориулан яруу найргийн түүвэр, сэтгүүлзүйн бүтээлүүдээрээ ном гаргахаар төлөвлөсөн билээ. Мөн түүхч, түүхийн багш мэргэжил эзэмшсэний хувьд өөрийн сүүлийн жилүүдэд хийсэн түүх, угсаатны зүйн судалгааны ажлуудаа ч эрэмбэлэн, заримыг ном болгон уншигч таны оюуны мэлмийд өргөн барина. Аливаа сайн сайхан бүхэн номчлон бүтэж байх болтугай!” гэсэн юм.
Зохиолч Б.Цогнэмэхийн “Сарны гэрэл” ном хэвлэлтээс гарчээ | ||
Үзсэн: 1324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.