![](/uploads/201404/news/thumb/12e7c39a3d846aca9ccf089ea63ae65e_x3.jpg)
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоол болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай асуудлуудыг хэлэлцжээ.
Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг дахин оруулж ирэх, Ерөнхий сайдын мэдээллийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг өргөн барьсан байсан. Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр дахин боловсруулах асуудлыг энэ долоо хоногт багтаах шийдвэрийг Засгийн газарт өгсөн байна.
Харин Х.Тэмүүжин сайдтай холбоотой асуудал дээр ямар шийдвэр гаргасныг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад, "УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Хуулийн хугацаа өнөөдөр болж байгаа учраас Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэнэ. Бүлгийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг нягтлаж, тодруулах шаардлагатай байсан. Зарим нэг мэдээллүүд ирсэн учраас тодруулга, шалгалт хийх ёстой. Тиймээс АН энэ мэдээллийг нягтлаж, тогтоож, маш нарийн нухацтай авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байна. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хуулийн дагуу хэлэлцээд явах ёстой гэж найдаж байна" гэсэн юм.
Д.Эрдэнэбат: Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг нягтлаж, тодруулах шаардлагатай байна | ||
Үзсэн: 993 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.