
Бүтэн сар хагасын турш үргэлжилж буй Дэлхийн даамын холбооны "Үндэстнүүдийн цом" тэмцээн өндөрлөх шатанд орлоо.
Энэхүү онлайн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг гараанаас эхлэн өрсөлдсөн бөгөөд манай бүсгүйчүүд (дундаж нас нь 18.25) одоогоор шөвгийн дөрөвт шалгараад байна.
Тэд тэмцээний эхний шатанд Голланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожин, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байраар шалгарсан юм.
Улмаар хасагдах шатанд олон улсын их мастер Жан Ю, Жао Ханчинь тэргүүтэй БНХАУ-ын хүчтэй багийг хоёр тоглолт дараалан 6:2, 8:0-оор илүүрхсэн.
Ийнхүү хагас шигшээд дэлхийн аварга Тамара Тансыккужина, “Дэлхийн цом”-ын аварга Айгуль Идрисова болон өсвөр залуучуудын ДАШТ-ий медальт шилдэг тамирчдаас бүрдсэн ОХУ-ын багтай оноолт таарлаа.
Энэ сарын 10, 11-нд 22.00 цагаас явагдах энэ тулааны ялагч нь Украин-Латви эсвэл Беларусийн багийн хожсонтой нь аваргын төлөө өрсөлдөх юм.
Монголын эмэгтэй даамчид одоогоор дөрөвдүгээр байрт бичигдэж байна | ||
Үзсэн: 779 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.